Хоёр сая төгрөгийн төлөө хүний амь хөнөөв

2015 оны 2 сарын 09

Энэ сарын 6-ний өглөө үүрээр 04-05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар  хорооны   Улаанчулуутын цэгийн ойролцоо үл таних этгээдүүд 22 настай таксины жолооч М-ийг мэс хэрэглэн шархдуулж, машиныг нь авч зугтаасан хэрэг гарсан . Тус дүүргийн цагдаагийн 1- дүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдүүдийг өнөөдөр илрүүлэн саатуулжээ. Тэд 1990, 1993 оны эмэгтэй, эрэгтэй хоёр бөгөөд Улаанбаатарт оршин суух Э, А гэгч аж. Одоогоор тэд мэдүүлэг өгч эхлээд байгаа бөгөөд таксины жолоочоо хөнөөснөө хүлээж, харин хоёр сая төгрөг авсанаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тэднийг Нийслэл хотоос гарч амжаагүй байхад нь баривчилсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17374
0 эможи
keyboard_arrow_up