Нийслэл хотноо бүх нийтийн цэвэрлэгээ боллоо

2014 оны 4 сарын 21

Нийслэлийн хэмжээнд 2014 оны 04 дүгээр сарын 19-нөөс эхлэн  06 дугаар сарын 28, 10 дугаар сарын 18, 12 дугаар сарын 13-нд дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд,  2014 оны 05 сарын 24-нд зуслан ногоон бүсийн чиглэлд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулахаар болсон билээ.

Уг ажлын хүрээнд өчигдөр бүх нийтийн цэвэрлэгээ болж өнгөрлөө. Цэвэрлэгээнд  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, Дүүргүүдийн ЗДТГ, хороод, хог тээвэрлэгч байгууллагууд,  Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Монголын оюутны холбоо хамтран ажилласан байна:
 Цэвэрлэгээнд оролцож байгаа байгууллага аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих, оролцоогүй байгууллагуудад  мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх, торгуулийн арга хэмжээ ногдуулна. Удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд үйл ажиллагааг нь түр хаах, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын тусгай зөвшөөрлийг хураах зэрэг ажлыг эрх бүхий байгууллагууд зохион байгуулах ба түдгэлзүүлэх саналыг  УБ хотын ЗАА-нд тавина.
 Цэвэрлэгээний хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага, явган хүний замын хогийг цэвэрлэж, угаан, хаягийг  стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг цэвэрлэсэн юм.     
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1737
0 эможи
keyboard_arrow_up