Цагаан сарын үзэсгэлэн худалдаанд хамгийн эрэлттэй нь ааруул, тавгийн идээ байна

2015 оны 2 сарын 10

Нийслэлийн төв талбайд “Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа болж байна. Энэхүү үзэсгэлэн худалдааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтан жил бүр зохион байгуулдаг билээ.

 

 “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа  энэ сарын 7-15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд, аж ахуй нэгжүүд оролцож буй юм. Тухайлбал,  Өргөтгөсөн худалдаанд “Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ ХК, “Сүү” ХК, “Талх чихэр” ХК, “Өгөөж чихэр боов” ХК, “Алтан тариа” ХК, “Оргио” ХХК, “Саян-Уул” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импекс” ХХК, “Миш маш” ХХК, “Тэсо” ХХК, “Чансаа” гутлын дэлгүүр “Эксклюзив” ХХК  зэрэг компаниуд оролцож байна.  Эндээс  иргэд  арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17366
0 эможи
keyboard_arrow_up