Монголын хүүхдийн спортын наадмын далбааны уралдаан зарлаж байна

2015 оны 2 сарын 09

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 359 дүгээр тогтоолоор зохион байгуулагдах Монголын хүүхдийн спортын наадмын далбааны уралдаан зарлаж байна.

Бvтээлд тавигдах шаардлага

 Далбаа нь: Хүүхдийн спортын онцлог, утга санааг бэлгэдэж, энгийн ойлгомжтой өгvvлэмжтэй 5-аас олонгvй элементийг агуулсан, өнгөний зохицолтой цогц бvтээл байна.

Уралдаанд ирvvлэх бvтээлд тавигдах шаардлага:

•Далбаа нь хүүхдийн спортын vйл ажиллагаа, онцлогийг товч, тодорхой тусгасан сэтгэлгээний өндөр тvвшинд хийгдсэн байна;

•График дизайны мэргэжлийн програм дээр (Adobe illustrator, CorelDraw /cdr/) CMYK+Pantone өнгөний горим баримталж хийгдсэн байна. Далбаа нь өндөр нягтралтай (300 dpi-с дээш) байх шаардлагатай бөгөөд жижгээс томруу хувиргахад харьцаа алдагдахгvй vндсэн элементvvд харагдаж байх.

•Далбаа нь 2м х1.5м хэмжээтэй даавуун материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна;

•Уран бvтээлчид зөвхөн өөрийн зохиосон загвараар оролцох бөгөөд бусад бvтээл /лого/-ноос хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бvтээлvvдийг хvлээн авахгvй;

•Уралдаанд нэг уран бvтээлч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бvтээл тус бvрийг тайлбарласан тайлбарыг заавал хавсаргана;

Хүлээн авах хугацаа: Бүтээлийг 2015 оны 02 дүгээр сарын 06-ны өдрөөс 02 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл ажлын цагаар хүлээн авна.

Шалгаруулалт: Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулан /www.sport.gov.mn/ вэбсайтаар нийтэд зарлана.

Шагнал: Ирvvлсэн бvтээлvvдээс шилдэг нэг бvтээлийг 1.000.000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.

Бvтээлийг хvлээн авах хаяг: Эрүүл мэнд, спортын яамны 106 тоот утас: 264136,

(Бvтээлийг битvvмжилж ирvvлсэн дугтуйн дээр овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа тодорхой бичсэн байна)

Цахим хуудас: erdenesuren@mohs.gov.mn (Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа тодорхой бичсэн байна).

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17360
0 эможи
keyboard_arrow_up