Оршуулгын газруудын байршил, хэмжээг тогтоож, заримыг нь хаалаа

2015 оны 2 сарын 09
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байдаг оршуулгын газрын байршил, хэмжээг тогтоож, зарим оршуулгын газрыг хаах тухай тогтоолын төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Энэхүү тогтоолоор цаашид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршуулга хийгдэж болох зөвшөөрөгдсөн оршуулгын газрууд болон нөөцгүй болж, хаагдсан оршуулгын газруудын хил хязгаар, талбайн хэмжээ, хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоосон юм. Цаашид нийслэлийн иргэд дараахь оршуулгын газруудад далд хэлбэрийн оршуулгын зан үйл үйлдэхийг албан ёсоор зөвшөөрлөө.
  1. СХД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Нарангийн энгэрийн оршуулгын газар /297.3 га/ ,
  2. Нарангийн энгэрт Исламын шашинтны оршуулгын газар /2.3 га/,
  3. Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт Алтан өлгийн оршуулгын газар 6.2 га,
  4. ХУД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хорооллын оршуулгын газар /52.6/ ,
  5. СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт 361-ийн гармын баруун урд хэсэгт байрлах “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн-2” /50.2га/
Харин чандарлаж оршуулах хэлбэрийн оршуулгын зан үйл үлдэх оршуулгын газраар бидний мэдэх одоо ажиллаж байгаа хотын баруун хэсэгт орших СХД-ийн 32-р хороонд байрладаг “Буяны төв цогцолбор-1”/17.3га/,  хотын зүүн хэсэгт буюу БЗД-ийн 20-р хороо Гачууртын Баянтөхөмд оршдог “Буяны төв цогцолбор-2” /2.0 га/-ыг тус тус албан ёсоор зөвшөөрч баталлаа.
Мөн дээрх тогтоолоор оршуулах талбайн нөөцгүй болсон, дахин оршуулга хийхийг хориглосон оршуулгын газрын байршил, талбайн хэмжээг тогтоосон юм.  Үүнд
  1. ЧД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт Далан давхар буюу Самбалхүндэвийн оршуулгын газар /73.9 га/
  2. БЗД 22-р хорооны нутаг дэвсгэрт Цагаан давааны оршуулгын газар /51.2 га/
  3. ХУД 16-р хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаагийн буюу Нисэхийн оршуулгын газар /3.7 га/
  4. БЗД 20-р хорооны нутаг дэвсгэрт Гачууртын Баяндөхөмд Мянган лантын оршуулгын газар /30.6 га/
  5. БЗД 5-р хорооны нутаг дэвсгэрт Оросын оршуулгын газар /9 га/
  6. СБД 17-р хорооны нутаг дэвсгэрт Японы оршуулгын газар /15.2 га/

Цаашид оршуулгын газруудын хил хязгаар, хамгаалалтын бүсийн солбилцлын цэгийг нийслэлийн газрын мэдээллийн санд бүртгүүлэх, хамгаалалтын зурвасыг тэмдэгжүүлэх, одоо байгаа болон хаагдсан оршуулгын газруудыг эзэнжүүлж, арчилж хамгаалах ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17330
0 эможи
keyboard_arrow_up