ЦАГААН САР: Сар шинээр энгийн загвар моод болно

2015 оны 2 сарын 18

2015 оны дээлний загвар ямар байна вэ гэж та бодож байна уу.  Тэгвэл энэ жил эрт үеэс монголчууд дээлнийхээ загварыг малгай, гуталтайгаа тохируулан хийж өмсдөг байсан шүү дээ. Сүүлийн үед энэхүү загвар буюу монгол үндэсний хувцсыг иж бүрнээр нь өмсөхийг илүү их таашаадаг болсон байна. Хүн бүр өөр өөрийн сонирхлоороо сонгож байгаа болохоор яг ийм загвар “хөөхөөсөө” илүү хуучны, үндсэн хэв маягийг чиг хандлага болгож байгаа гэхэд болно. Хүүхдүүд загварийн дээл биш, уламжлалт үндэсний дээл, уужинд илүү дурлаж байгаа харагдсан. Харин эрчүүд дээлний гадуур хантааз, хүрэм хослуулдаг байсан бол энэ жил аль нэгийг нь өмсөхийг чухалчлах болсон байна.

Харин энэ жилийн дээлний өнгийн хувьд ямар байгаа бол. Хүмүүс өөр өөрийнхөө сонирхдог өнгөөрөө л дээл хийлгэхийг хүсдэг болсон. Энэ нь моод хөөсөн, баригдмал сэтгэлгээнээс салж байгаагийн илрэл юм болов уу даа. Монголчуудад дээр үеэс уламжилж ирсэн дээлний өнгүүд бий. Аль улиралд өмсөхөөс хамаарч эмэгтэйчүүд номин цэнхэр, ногоон, улаан, цагаан өнгө сонгодог бол эрчүүд хөх, бор, хүрэн гэх мэтийн хүнд өнгийг илүүд үздэг байсан юм билээ. 2015 онд энэ өнгийг хүмүүс их сонирхож байна гэж тодорхойлох боломжгүй. Үйлчлүүлж буй хүмүүс өөрсдийн царай төрх, биедээ аль болох зохимжтой өнгөөр л дээл захиалдаг болсон.

Энэ жилийн сар шинийн гоёлийн үнэ урд жилүүдтэй харьцуулахад тогтвортой байгаа юм байна. Хийц, загвар, материал зэргээс хамаарч хувцасны ханш тогтдог. Энэ жилийн хувьд харьцангуй тогтвортой байгаа.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17328
0 эможи
keyboard_arrow_up