Хуучин орон сууцны үнэ буурч байна

2015 оны 2 сарын 09

Хуучин орон сууцны үнэ дүүрэг, байршил, өрөө тус бүр дээр харилцан адилгүй үнэтэй байдаг ч аажмаар буурч байна. Тухайлбал, өнгөрсөн оны III улиралд хуучин орон сууцны үнэ II улирлынхаас нэг өрөө байр дунджаар 2.8 хувь, хоёр өрөө байр 0.4 хувь, гурван өрөө байр 0.6 хувиар буурчээ. Энэхүү үнийн уналт нь иргэдийн худалдан авах чадвар болон шинэ орон сууцны нийлүүлэлттэй холбоотой. Ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш хуучин орон сууцны эрэлт тодорхой хугацаанд өсч байгаад аажимдаа буурсан хэмээн судлаачид дүгнэсэн. Нөгөөтэйгүүр, орон сууцны нийлүүлэлт нэмэгдсэн нь хуучин орон сууц худалдан авах хандлагыг бууруулж байгаа аж. Цаашид ч 27 мянга гаруй шинэ орон сууц үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нийлүүлэгдэхээр төлөвлөгдөж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17309
0 эможи
keyboard_arrow_up