Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа

2015 оны 2 сарын 09
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/73 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн 7 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажууллаа.  Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХ НЬ БАТАЛГААЖСАН  ИРГЭН,
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ
 

д/д
Газар эзэмшигч, ашиглагч иргэн,  аж ахуйн нэгж, байгууллагын нэр Газрын
Хороо Зориулалт Хэмжээ /м2/ Хугацаа /жил/ Эдэлбэрийн хэлбэр Баталгаажих эх үүсвэр
Баянгол дүүрэг
1 Д.Цогтбаатар 6 Амины сууц 123 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2014 оны А/135
2 Б.Цогтбаатар 20 Амины  сууц 300 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2013 оны А/836
3 Асгат ОНӨААТҮГ 18 Сургууль цэцэрлэгийн хангамж 2200 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2011 оны 564
Баянзүрх дүүрэг
4 Төгөл хус СӨХ 22 Орон сууцны орчны газар 27510 5 Ашиглуулах Орон сууцны орчны газар
Сонгинохайрхан дүүрэг
5 Их индэрт ХХК 27 Үйлчилгээтэй орон сууц 2673 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2014 оны А/431
Хан-Уул дүүрэг
6 Д.Батбаяр 15 Амины орон сууц 700 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2012 оны А/309
7 Б.Төртогтох 3 Худалдаа үйлчилгээ 156 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2013 оны А/202
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17301
0 эможи
keyboard_arrow_up