4-р сарын 3-р долоо хоногийн гурил болон хүнсний ногооны үнийн мэдээ

2014 оны 4 сарын 18

Статистикийн хэлтсийн мэдээлснээр 2014 оны 4-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан гурилын үнэ дээд зэрэг нь 1050-1400 төгрөг, 1-р зэргийнх 700-980 төгрөг, 2-р зэргийнх 500-800 төгрөг байна.  Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1000-аас 1100 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 1000 төгрөг, 1-р зэргийн гурил 750 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 900 төгрөгөөр худалдаалж байна.Тэгвэл хүнсний ногооны хувьд өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.6 хувиар буюу 15 төгрөг, байцаа 4.3 хувиар буюу 55 төгрөг, манжин 2.8 хувиар буюу 45 төгрөгөөр тус тус өссөн байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1727
0 эможи
keyboard_arrow_up