Х.Монголжин охин Засгийн газрын үнэт цаас эзэмшинэ

2015 оны 2 сарын 06

Өнөөдөр санхүүгийн зах зээлийн нээлттэй өдөрлөг Монголын хөрөнгийн бирж дээр зохион байгуулагдаж буй. Энэ үеэр иргэдэд үнэт цаасны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс гадна, брокер диллерийн  компаниуд иргэдэд хувьцааны данс нээж  өгч, үйлчилж байгаа юм. Энэхүү өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдрийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодорсон Х.Монголжин охиныг  нэг сая төгрөгийн Засгийн газрын үнэт худалдан авах эрх олголоо. Энэхүү эрхийг Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг Монголын хөрөнгийн биржийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17258
0 эможи
keyboard_arrow_up