Гурван сая дахь иргэний үе чацуутнуудыг алдаршууллаа

2015 оны 2 сарын 06

Гурван сая дахь иргэний Улаанбаатар хот дахь үе чацуутнуудыг алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Монголын хүүхдийн ордонд боллоо.

 

Тус арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, дэд сайд Б.Мөнхбаатар, МУГТ, их аварга Д.Дагвадорж, МУГЖ Т.Ариунаа болон гурван сая дахь иргэний үе чацуутнуудад гарын бэлэг гардуулсан байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Арга хэмжээний үеэр нийт 15 хүүхдийг алдаршуулж батламж, гарын бэлэг гардууллаа.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатараас арга хэмжээний талаарх сэтгэгдэлийг нь сонслоо.

-Гурван сая дахь иргэн, түүний нас чацуутнуудныг алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээ сайхан болж өндөрлөлөө. Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

-Бид саяхан гурван сая дахь иргэн болон түүний нас чацуутнуудыг өлгийдөн авсан. Одоогоос 27 жилийн өмнө бид хоёр сая дахь иргэнээ өлгийдөн авч байсан. Бид бүгд маш их баяртай байна. Өнөөдөр манай яамнаас гурван сая дахь иргэний Улаанбаатар хот дахь нас чацуутнуудын аав, ээжийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хөдөө орон нутгийн нас чацуутнуудад төр засгийн удирдлагууд маань боломжоороо очиж хүндэтгэл үзүүлнэ. Монгол Улс залуу улс учраас монголын үрс маш олон болж байж ирээдүй улам тод гэрэлтэх болно. Бид хүүхдүүдэд чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа.

 

Гурван сая дахь иргэний нас чацуутан М.Сайнзаяагын аав Э.Мөнх-Эрдэнэ:

-Манай хоёр дахь хүүхэд 3 сая дахь иргэн болсон. Сайхан зүйлийг бэлгэдэж төрсөн учраас Сайнзаяа гэдэг нэр өгсөн. Телевиз үзэж байсан чинь манай охин 3 сая дахь иргэн болсон байсан. Үнэхээр манай хүүхэд мөн үү гэж эргэлзэж, их гайхсан. Одоог хүртэл ойр дотныхон маань баяр хүргэсээр л байна.

Гурван сая дахь иргэний нас чацуутан Н.Ган-Одын өвөө Д.Энхболд:

 

-Баянгол дүүргийн 3 сая дахь иргэний өвөө нь болсондоо баяртай байна. Би 6 хүүхэдтэй. Тэдний маань 3 дахь нь 3 сая дахь иргэнийг төрүүллээ. Бэлгэшээгээд Ган-Од гэж нэрлэсэн.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17257
0 эможи
keyboard_arrow_up