Микро автобусныхан эсэргүүцлээ илэрхийлжээ

2015 оны 2 сарын 06

Бага, дунд оврын микро автобусыг нийтийн үйлчилгээнд явуулахгүй болж байгаатай холбогдуулан өнөөдөр хувийн тээвэрт явдаг жолооч нар “Нарантуул” олон улсын худалдааны төвд жагсаал хийжээ. Энэ үеэр хувийн тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны зохицуулагч Г.Баатар “Сүүлийн арав гаруй жилийн нийтийн тээврийг нуруундаа үүрсэн бага, дунд оврын жолооч нарыг шахаанд оруулаад явахуулахгүй болгож байна. Учир нь Нийтийн тээврээс гаргасан шаардлагын дагуу бид цааш хүн тээвэрлэх болж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн бага, дунд оврын микро автобусыг нийтийн тээвэрт явуулахгүй гэсэн. Тиймээс бид өнөөдөр цуглалаа” гэв. Тус худалдааны төвд гэхэд 500 гаруй микро автобус нийтийн тээвэрт үйлчилдэг аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17239
0 эможи
keyboard_arrow_up