Налайх дүүрэгт санхүүжилтийн түр горим тогтоолоо

2015 оны 2 сарын 06

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдрийг хүртэл дүүргийн 2015 оны төсвийг батлаагүй байгаа тул 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тус дүүрэгт санхүүжилтийн түр горимыг тогтоохоор нийслэлийн Засаг дарга “Санхүүжилтийн түр горим тогтоох тухай” А/103 дугаар захирамж гаргалаа. Санхүүжилтийн түр горим тогтоосонтой холбогдуулан нийслэлээс Налайх дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 02 дугаар сард 416 480 300 төгрөг, 03 дугаар сард 210 000 300  байхаар тогтоож, зарцуулах зардлын хэмжээг баталлаа.

   
НАЛАЙХ ДҮҮРЭГТ САНХҮҮЖИЛТИЙН ТҮР ГОРИМ
ТОГТООСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН 2015 ОНЫ 02, 03 ДУГААР
САРУУДАД ОЛГОХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙН ХЭМЖЭЭ
 
/мян.төг/
№     Зардлын төрөл    2015 оны 02 дугаар сар    2015 оны 03 дугаар сар    Нийт дүн
1    Үндсэн цалин    60,672.0    30,336.0    91,008.0
2    Унаа хоолны хөнгөлөлт    21,551.2    10,775.6    32,326.8
3    НДШ    9,044.5    4,522.3    13,566.8
4    Бичиг хэрэг    6,275.6    3,128.6    9,404.2
5    Гэрэл цахилгаан    15,074.9    7,537.8    22,612.7
6    Түлш халаалт    136,310.9    68,155.2    204,466.1
7    Шуудан холбоо    4,286.8    2,143.5    6,430.3
8    Цэвэр бохир ус    7,274.6    3,636.9    10,911.5
9    Дотоод албан томилолт    2,150.4    1,344.7    3,495.1
10    Урсгал засвар    4,500.0    3,500.0    8,000.0
11    Байрны түрээс    882.2    441.1    1,323.3
12    Хог хаягдал зайлуулах    111,957.2    55,978.6    167,935.8
13    Бараа үйлчилгээний бусад зардал    6,500.0    3,500.0    10,000.0
14    Орон нутгийн нөөц хөрөнгө    30,000.0    15,000.0    45,000.0
Дүн    416,480.3    210,000.3    626,480.6
 
Санхүүжилтийн түр горимыг мөрдөн, дүүргийн төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт үүрэг болгож, санхүүжилтийн түр горимын биелэлтэд хяналт тавин ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгала гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй храилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17229
0 эможи
keyboard_arrow_up