Баянзүрхчүүд гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлнэ

2014 оны 4 сарын 18

Дэлхийн гэр бүлийн баярын өдрийг угтан Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс санаачлан зохион байгуулж буй “Гэр бүлээрээ” аяны нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд болж буй уг арга хэмжээний нээлтийн ёслолд ИТХ-ын дарга Ц.Батхүү, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга Д.Эрдэнэтуяа болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Харин “Гэр бүлээрээ” аянд “Баянзүрх” цогцолбор сургуулийн сурагчид, 27 дугаар хорооны төлөөлөл, асрамж халамжийн төвүүдийн ажигллагсад хүүхдүүдтэйгээ оролцсон юм. Энэхүү аяныг нь өрх, гэр бүлийн уламжлал, өнөөгийн амьдралын дүр төрх, хэв маяг, хүүхдэд ээлтэй байдал, хүүхдийг асран хүмүүжүүлэх мэдлэг, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гэр бүлийн боловсролын талаархи мэдлэг өгөх, гэр бүлийн гишүүдийн цагийг хамт, үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилготой.

Аяны нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод 84 дүгээр сургуулийн 6б ангийн сурагч н.Оюундалай морин хуурын татлагаар, “Гэгээн алсын одод” наадмын тэргүүн байрын шагналт н. Бямбажав нар мэндчилгээ дэвшүүлсэн. Түүнчлэн Улаанбаатар дээд сургуулийн багш н.Пүрэвдулам “Хүүхэд гэж хэн бэ” сургалт хичээлийг заасан нь хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүдийн сэтгэлд ихээхэн нийцсэн юм.

“Гэр бүлээрээ” аяны хүрээнд эцэг эхчүүд рүү хандсан “Манай гэр бүл” сургалтыг эхлүүлээд байгаа бол ирэх сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэр бүлээрээ мод тарих арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол үндэстний соёлын биет бус өвийг таниулах, уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд эцэг, эх гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэл хот-нийслэлийн иргэн” танилцах аялалыг хийхээр зэхээд байгаа юм байна.

Түүнчлэн гэр бүлд архи тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн зөвлөгөө, сургалт, мэдээллийг өгөхөөр “Бид хорт зуршлаас татгалзая” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Харин гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн өглөөний гүйлтийг зохион байгуулана хэмээн тус төвийн дарга Д.Эрдэнэтуяа онцолсон юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1722
0 эможи
keyboard_arrow_up