Тээврийн хэрэгслийн татвар, үзлэг оношилгооны тухай www.smartcar.mn аваарай

2015 оны 2 сарын 06

Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас автомашин, өөрөө явагч хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан байгуулан, татвар төлөлтийн явцыг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох зорилгоор тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношилгоо, бүртгэлийн нэгдсэн системийг боловсруулж, www.smartcar.mn цахим хуудсыг ажиллуулж байгаа юм. Энэхүү системийг нэвтрүүлснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд мэдээллиин сангаа нэгтгэж харилцан мэдээлэл солилцохоос гадна иргэд зөвхөн цахимаар тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг бүрэн авах боломжтой болсон.
Уг цахим хуудаснаас та сонирхсон тээврийн хэрэгслийнхээ улсын бүртгэлийн дугаараар нь татвар, албан журмын даатгал, техникийн үзлэг, оношлогооны талаарх мэдээллийг компьютер, гар утас, таблетаасаа (https://itunes.apple.com/us/app/smart-ub/id708807878?mt=8 холбоосоор i-phone,  i-pad, https://play.google.com/store/apps/details?id=mn.moco.smartub&hl=en холбоосоор андройд үйлдлийн системтэй утсанд) smartcar  апликейшн татаж суулгаснаар цаг хугацаа, газар зүйн байршлаас үл хамааран мэдээлэл авах боломжтой. Мөн автомашин худалдах буюу худалдан авах гэж байгаа бол тухайн тээврийн хэрэгслийхээ улсын бүртгэлийн дугаарыг оруулж дээрх мэдээлэл аваарай гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17206
0 эможи
keyboard_arrow_up