Өнөөдөр Маршал Х.Чойбалсангийн "эд өлөг" үзэсгэлэнгийн нээлт болно

2015 оны 2 сарын 06

Өнөөдөр Маршал Чойбалсаны мэндэлсний 120 жилийн ой тохиож байна.  Монгол улсын тусгаар тогтнолд түүний оруулсан хувь нэмэр их билээ. Энэ өдрийг тохиолдуулан “Монголын Үндэсний музейн сан хөмрөг дахь маршал Х.Чойбалсангийн эд өлөг” үзэсгэлэнгийн нээлт 14:00 цагт Монголын Үндэсний музейд нээгдэх ажээ.

1939-1952 он хүртэлх 13 жил Монгол Улсын Ерөнхий сайдаар тасралтгүй ажилласан Х.Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон төржээ. Түүнд эцэг Жамц нь Дугар гэдэг нэр өгсөн ч 7 наснаасаа эхлэн төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. Чойбалсан 1910 оны зун хөдөө гэртээ хариад, буцаж Санбэйсийн хүрээнд очсонгүй…. Ийнхүү түүний талаар үнэн бодит түүхийг мэдэхийг хүсвэл  өнөөдөр Монголын үндэсний музейг зорин очоорой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17195
0 эможи
keyboard_arrow_up