Улаанбаатарт 12 хэм хүйтэн

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2015 оныхоёрдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 15-20 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 10-12 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
2015 оны хоёрдугаар сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 7-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 7-нд говь, тал, хээрийн нутгаар, 8-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 8-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.









