ШШГЕГ-ын мэдээллийг утаснаасаа авах боломжтой
2015 оны 2 сарын 05

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бодлого үйл ажиллагааг нээлттэй мэдээлэх, иргэд, аж ахуйн нэгжид мэдээллийг хүртээмжтэй хүргэх үүднээс ШШГЕГ-аас Android системд суурилсан бүх төрлийн гар утас, таблэтүүдэд зориулсан аппликэйшнээ шинэчлэн гаргажээ. Уг аппликэйшн нь програмаас ШШГЕГ-ын www.cd.gov.mn сайтад байршуулсан бүх төрлийн мэдээллийг текстэн болон видео хэлбэрээр, иргэдийг хүлээн авах хуваарь, түгээмэл асуулт, хариулт, хорих ангийн болон цагдан хорих байрны дотоод журам зэргийг харах боломжтой боллоо. Мөн тус аппликэйнш нь интернэт холболтгүй орчинд ашиглагддаг давуу талтай бөгөөд гар утасныхаа маркетаас шууд, үнэгүй, татаж авах боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









17175
0 эможи