Эмэнд хордсон нярайн давж заалдах шүүх хурал боллоо

2015 оны 2 сарын 05

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд "Монос эх нялхас" эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг, “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгс нарт холбогдох шүүх хурал болж байна.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс шүүгдэгч “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгт хоёр жилийн хорих ял оноосон боловч  жирэмсэн байгаа тул хорих ялыг хоёр жилээр хойшлуулсан.  Мөн иргэдэд  “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан гэх  “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсөд нэг жилийн хорих ял оноож, тэнссэн шийдвэр гаргалаа.

Хэргийг сануулбал өнгөрөгч оны наймдугаар сарын 10-ны өдөр "Монос" эмийн сангийн БГД-ийн XI  дүгээр хороон дахь  78 дугаар байрны  салбараас “Фенобарбитал” гэх тархины цусан хангамж сайжруулах үйлчилгээтэй эмийг авч, тус эмийн сангийн жор баригчийн зааврын дагуу хэрэглэсэн таван хоногоос хоёр сартай 16 хүүхэд эмийн хордлого авсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17153
0 эможи
keyboard_arrow_up