Ажлын цагийн шинэ хуваарийг энэ сарын 16-наас мөрдөнө

2015 оны 2 сарын 05

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их дээд, сургуулийн хичээл 07.40 цагт эхэлнэ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, болон харъяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд,

 

нийслэлийн төр захиргааны байгууллага болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх цагийг 08.30 болгохоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Энэ хуваарийг 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөнө.

“Эрх шилжүүлэх тухай” Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны 393 дугаар тогтоолоор

“Нийслэлийн автозамын ачааллыг зохицуулах зорилгоор замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, түгжрэл ихээр үүсч байгаа зам, цаг хугацаа зэргийг харгалзан төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон харъяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Засгийн газрын энэ шийдвэрийг үндэслэн ийм өөрчлөлт хийснээ нийслэлийн удирдлагууд энэ сарын 4-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17139
0 эможи
keyboard_arrow_up