Зээлийн хүүг бууруулахын тулд ахмадууд өнөөдөр жагсана

2015 оны 2 сарын 05

Ахмадууд тэтгэвэрийн зээлийн дарамтыг арилгах ёстой гэж үзэв. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй 328 мянган тэтгэвэр авагчдын 60 орчим хувь буюу 190 мянга нь тэтгэвэрийн зээлтэй байдаг аж. Нийт зээлдсэн мөнгөн дүнгийн хэмжээ нь 355 тэрбум төгрөг болж байгаа гэнэ.  Үүнээс гадна зээлдэгч тэтгэвэрийн зээлээ төлж барагдуулалгүй нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж болох 620 мянган төгрөгийг шууд зээлээс суутгадаг зарчим үйлчилдэг ажээ. Тиймээс арилжааны банкуудыг зээлийн хүүгээ буулгах ёстой хэмээн ахамдууд өнөөдөр Монголбанкны гадна жагсаал зохион байгуулах юм байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17134
0 эможи
keyboard_arrow_up