Амралтын өдрүүдэд буухиа автобус иргэдэд үйлчилнэ

2015 оны 2 сарын 05

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 тоот захирамжийн дагуу сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулж, буухиа автобус явуулахаар болсон. Энэ хүрээнд Дэнжийн 1000, Нарантуул зах руу 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 1-ний амралтын өдөр буухиа автобус явж эхэлсэн бөгөөд 2 дугаар сарын  7, 8, 14, 15-ны амралтын өдөр Дэнжийн 1000 руу М:28, М:33, М:36, М:42 чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ. Мөн Нарантуул худалдааны төв рүү эдгээр амралтын өдөр 10, 11, 12, 14, 16 цагаас Орбит, Нарангийн гол, Тахилт, Улаан хуаран, Шархад, Бэлх, Чингэлтэй, Дэнжийн 1000, Яармаг, Нисэх, Баянхошуу, Ханын материал чиглэлийн буухиа автобус явуулах бол 11, 12, 13, 15, 17 цагт Нарантуул захаас нийтийн тээвэр явна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17125
0 эможи
keyboard_arrow_up