Улаанбаатарт 5 хэм хүйтэн

2015 оны 2 сарын 05

Малчид, ард иргэдийн анхааралд: Хоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2015 оны хоёрдугаар сарын 5-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 19-24 хэм,  Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 10-15 хэм, Их нууруудын хотгор, Алтайн уулсаар 6-11 хэм хүйтэн, говийн аймгуудын нутгаар 3 градус хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 хэм хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны хоёрдугаар сарын 6-наас хоёрдугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын талаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6,7-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17119
0 эможи
keyboard_arrow_up