“Хан-Уул” НАШТ-нд оролцох эрхээ гардан авлаа

2015 оны 2 сарын 04

Нийслэлийн аварга шалгаруулах  “Сурагчдын лиг” сагсан бөмбөгийн тэмцээн энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.  НБТСГ, НБГ, МҮСБХ-той хамтран гурван үе шаттай, гурван насны ангилалаар болж  буй уг тэмцээнд сургууль болон дүүргийн хэмжээнд  нийт 105 сургуулийн 3000 гаруй хүүхэд өрсөлдсөн.   “Хан-Уул” дүүргээс   14 сургуулийн 16 баг өнөөдөр  Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох батламжаа  гардан авсан юм.  Тус дүүргээс өнгөрсөн жил 52 дугаар сургуулийн н.Гэрэлт-Од багштай дунд насны ангиллын охидын баг Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17116
0 эможи
keyboard_arrow_up