Иргэд 20 жилийн өмнөх цагаан ясны гурил дахин идэхийг хүссэнгүй

2015 оны 2 сарын 04

 Нийслэлийн төв талбайд өнөөдөр Тариаланчид   импортоор улаанбуудай оруулж ирэхийг эсэргүүцэн гурил үйлдвэрлэгчид болон Засгийн газарт хандаж жагслаа. Тэд  дотооддоо гурил үйлдвэрлэх хэмжээний улаанбуудайг хангалттай тариалсан ч Засгийн газар болон гурилын үйлдвэр эрхлэгчид ОХУ-аас улаанбуудай импортлох гэж байгаа нь шударга бус хэмээн үзэв.

 

Энэ талаар Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг “Монгол Улс жилдээ 250 мянган тонн гурил иддэг. Үүнийг үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай. Гэтэл “Улаанбаатар гурил” компанийн захирал Ц.Баатарсайхан “Монгол Улсын гурилын жилийн хэрэгцээг хангахад 450 мянган тонн улаанбуудай шаардлагатай, 100 мянган тонн улаанбуудай нэмж хэрэгтэй болсон” гээд импортоор оруулж ирснээ хамгаалах гээд бүхий л юмыг ашиглаж байна” гэв.   Харин “Улаанбаатар гурил” компанийн захирал Ц.Баатарсайхан “Монгол Улсын жилийн гурилын хэрэгцээ 315 мянган тонн, буудайнд шилжүүлснээр 450 мянган тонн болно. Гэтэл тариаланчдын 2014 онд хураан авсан 350 мянган тонн таваарын буудайн 30-аад хувь нь цавуулгын шаардлага хангахгүй байгаа. Тодруулж хэлбэл, 100 мянган тонн улаан буудай цавуулгын чанар хангаагүй гэсэн үг. Тэгэхээр гурилын хэрэгцээгээ хангахад 100 мянган тонн дутаж байгаа юм. Үүний тодорхой хувийг буюу 70 мянган тонн буудайг импортоор оруулж ир ье гэсэн” хэмээсэн юм.

Үүнийг тариаланчид болон иргэд санал нэг эсэргүүцэж байв. Төв талбайд жагссан хүмүүс “гадны импортыг дэмжсэнээр удахгүй 20 жилийн өмнөх шиг Хятадын цагаан ясны гурил идээд суухыг үгүйсгэхгүй. Хэдийгээр цавуулаг багатай ч эх орныхоо газар тариаланг Төр засаг дэмжвэл магадгүй хэдэн жилийн дараа газар тариалангаараа ОХУ, Хятадыг гүйцэж болно. Эх орны хөрсөнд ургасан улаанбуудайг хар л даа. Сайхан л харагдаж байна шүү дээ” гэв. Тиймээс тариаланчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17099
0 эможи
keyboard_arrow_up