Номын сангийн хуулийг Үндэсний номын санд гардуулж өглөө

2015 оны 2 сарын 04

Оны өмнө Монгол улс түүхэндээ анх удаа "Номын сангийн хууль"-тай болсон билээ. 2014 оны 12 дугаар сарын 19-нд УИХ-аар батлагдсан "Номын сангийн тухай хууль"-ийн дээжийг  Үндэсний номын сангийн "Үнэт ховор номын музейд" хадгалуулахаар өчигдөр гардуулах өглөө.

Энэхүү ёслолын ажиллагаанд хууль санаачилагч УИХ-ын гишүүд, хуулийг боловсруулагч номын сангийн мэргэжилтнүүд зохиолчид салбар яамны төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр БСШУ-ны дэд сайд  Я.Төмөрбаатар хуулийг боловсруулахад оюун ухаан эрдэм мэдлэг,  хүч хөтөлмөрөө  зорилусан УИХ-ын эрхэм гишүүд, энэ хуулин дээр ажилласан салбарын нийт мэргэжилтэн хамт олонд талархал дэвшүүлээд "Тус хууль батлагдснаар  салбарын үйл ажиллагааны эрх зүйн орчныг зохицуулж, номын сангийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх,хүн амд мэдээллийгтэгш хүртээмжэй чанартай хүргэх зэрэг номын сангийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжттой боллоо. Монгол үндэснийхээ эх хэлийг, эдүгээ цагийн бичиг үсэг, түүх соёлын өвийг урт хугацаанд хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлж, үндэсний баримтат өвийн цогц сан хөмрөгт  заавал авах эрхийн хувийг хуульчилсан нь үеийн үед түүхийн өмнө монголчууд бидний хүлээсэн үүргийг ухамсарлуулсан түүхэн үйл явдал боллоо" хэмээн онцолсон юм.  
 
Дашрамд дурдахад манай улсад Үндэсний номын сан, Хүүхдийн номын  ордон, орон нутгийн, их, дээд сургуулийн, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн, ерөнхий боловсролын сургуулийн, албан байгууллагын дэргэдэх, эрдэм шинжилгээний зэрэг нийт 1509 номын сан өдгөө  үйл ажиллагаа явуулж байна.
 
7 бүлэг, 27 зүйлтэй эл хуулиар  номын сангийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, номын сангийн төрөл, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхойлж, уншигчийн эрх хангахтай холбогдсон асуудлыг зохицуулах юм. Мөн номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, мэдээлэл хүлээн авах боломжийг бүрдүүлэх, хүн амд мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарах ба номын сангийн салбарт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх юм байна. 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17093
0 эможи
keyboard_arrow_up