Модоор зэвсэглэсэн залуус “Магнай Трейд”-ийн ШТС-д халдлаа

2015 оны 2 сарын 04

СХД-ийн 20-дугаар хорооны нутаг, Таваншард байрладаг “Магнай Трейд” компанийн ШТС-д өчигдөр үүрээр буюу 04:30-05:00 цагийн үед дээрэмчид  халдаж, орлогын 4.8 сая төгрөгийг нь дээрэмджээ. Хэрэг гарах үед ШТС-д эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг түгээгч ажиллаж байсан аж. Мод барьсан гурван залуу байранд нь дайрч ороод түгээгч нарыг зодож гэмтээн мөнгийг нь авч зугтсан байна. Хэдийгээр тус ШТС хяналтын камертай гэх боловч тухайн үед ажилласан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Цагдаагийнхан хохирогчдын мэдүүлгээр сэжигтэй этгээдүүдийн ам зургийг гарган эрэн сурвалжилж эхэлсэн ч 19:00 цагийн байдлаар ямар нэгэн хүний сураг гаргаагүй байна. Харин сэжигтнүүдийн талаарх мэдээллийг “Магнай трейд”-ийнхэн гурван сая төгрөгөөр үнэлж авах тухайгаа фэйсбүүк хуудаснаа мэдээлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17057
0 эможи
keyboard_arrow_up