Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 2 сарын 04

09:00 цагт Татварын Ерөнхий газрын төв байрны VIII давхарт татвар төлөгч Аж ахуйн нэгжүүдэд зориулсан ААНОАТ, ХХОАТ-ын тухай хууль тогтоомж, татварын тайлагнал, татварын хөнгөлөлт чөлөөлөлт, алдагдлыг шилжүүлэн тооцох тухай, НӨАТ-ын тухай хууль тогтоомж, холбогдох эрх зүйн баримт бичгүүд, Татварын цахим тайлан гаргах, илгээхэд анхаарах асуудлууд сэдвээр сургалт болно.

10:00 цагт “Аюулгүй цус эхчүүдийг аварна” өдөрлөгийг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаан Загалмайн хороотой хамтран Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд зохион байгуулах гэж байна. Утас: 91426622, 957882579

10:00 цагт "Дэлхийн хавдартай тэмцэх өдөр” тохиож байгаатай холбогдуулан ХААН Банк, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-ээс хамтран тав дахь жилдээ хэрэгжүүлэх гэж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы нээлт буюу хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол ХСҮТ-ийн хурлын танхимд болно.

11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн бүтээлээр зургийн цомгон ном гаргасан талаар мэдээлнэ.

11:00 цагт МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хэвлэлийн хурал хойшиллоо. хурал Төрийн ордны Г танхимд болно. Хуралд Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, Л.Цог, Д.Тэрбишдагва оролцох бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт мэдэгдэл хүргүүлэхээр болсон талаараа мэдээлэл хийнэ.

11:00 цагт Дорнод аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатарын "Эсэргүү Дашнамжил" нэртэй номын нээлт Интерном дэлгүүрийн II давхарт болно.

12:00 цагт ШУ-ны салбарын 1000 гаруй ажилтны 2015 оны нэгдүгээр сарын цалинг олгоогүй асуудлаар шүүхэд хандах гэж байгаатай холбогдуулан ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын танхимд Хэвлэлийн бага хурал хийнэ. /СТӨ Б корпус III давхарт/. Утас: 99045949

12:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын ахмадын холбооноос “Шударга хүү” хөдөлгөөнтэй хамтран ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүү бууруулах боломжтой талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Нийслэлийн ЕБС-ийн сагсан бөмбөгийн "Сурагчдын лиг" VI удаагийн тэмцээний Шилдэг 16 багийн шувтаргын тоглолтын оноолт буюу сугалааг Хангарди ордны XIV давхарт зохион байгуулна. НБТСГазар. Утас: 312785, 99178373, 88013705

12:45 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Өргөн Монгол” ТББ-аас Монгол Улсын өрийн асуудлаар мэдээлнэ.

14:00 цагт Татварын Ерөнхий газрын төв байрны VIII давхарт татвар төлөгч хувь хүмүүст зориулсан ХХОАТ-ын тайлан гаргах, хөнгөлөлт чөлөөлөлтийн тухай сэдэвт сургалт болно.

15:00 цагт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн "Энгийн үгээр эрдэм дэлгэрүүлье" сэдэвт лекц СТӨ-ний III давхрын Чуулганы танхимд болно. Утас 99045949

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17048
0 эможи
keyboard_arrow_up