Улаанбаатарт 8 хэм хүйтэн

2015 оны 2 сарын 04

2015 оны хоёрдугаар сарын 4-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 хэм,  Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голынсав газраар 11-16 хэм, говийн бүс нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 885 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны хоёрдугаар сарын 5-наас хоёрдугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Хоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын талаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 6,7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 22-27 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17046
0 эможи
keyboard_arrow_up