Х.Монголжингийн найзуудын 10 ихэр
2015 оны 2 сарын 03

Монгол улс нэгдүгээр сарын 24-нд гурван сая дахь иргэнээ хүлээн авсан. Гурван сая дахь иргэнээр тодорсон Х.Монголжинтой 180 хүүхэд зэрэг шахам мэндэлж, найзууд болцгоосон билээ. Тэдний дунд хоёр ихэр хүүхэд тав байна. Ихрүүдийн хоёр нь охин, найм нь хүү. Нийслэлийн баянзүрх дүүргийн иргэн Б. Сонинбаяр, М. Цэрэндэжид, Налайх дүүргийн иргэн Б. Баяртуул нар ихэр хүү, охинтой болсон бол Сонгинхайрхан дүүргийн иргэн С.Цогнэмэх, Э. Үүрцайх, Дархан уул аймгийн Дархан сумын иргэн Ж. Дамдиндорж, Ж. Энхбаяр, АНУ-ын Сан-Франциско хотод амьдарч буй Б.Бямбацогт, Т. Мөнгөнцэцэг нар хоёр ихэр хүү өлгийджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









17029
0 эможи