Япон улсад ундаа, гоймон экспортолно

Үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг ”Тэсо” корпорацийн салбар болох “Милко” компанийн “100” нэртэй жимсний ундаа “Агь” компанийн “Лапша” гоймонг Япон улсын Оюуны өмчийн газарт албан ёсоор бүртгэж, гэрчилгээ авсан байна. Энэ нь манай улсын брэнд бүтээгдэхүүнүүдийг олон улсад таниулах боломж бүрдүүлж буй. Япон улсын Оюуны өмчийн газраас олгодог барааны тэмдгээр баталгаажуулснаар тухайн брэнд бүтээгдэхүүн нь чанар, стандартын шаардлага хангасан, дээд зэргийнх гэдгээрээ олон улсад танигдах боломжтой болдог юм байна. “100” ундаа нь байгалийн зэрлэг жимсийг ямар нэгэн нэмэлт бодис хийлгүйгээр, орчин үеийн дэвшилт технологи ашиглан шууд шахаж савласан экологийн цэвэр бүтээгдэхүүн гэх тодотголтой. “Тэсо” корпорац дээрх бүтээгдэхүүнүүдээ удахгүй экспортолж эхлэх бөгөөд одоогоор бэлтгэлээ хангаж байгаа гэнэ.









