ЭЕШ-ын бүртгэл энэ даваа гаригт дуусна

2014 оны 4 сарын 18

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн хувьд амьдралын хамгийн чухал шийдвэр гаргах мөч хором хормоор дөхөж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 21-ний өдөр буюу ирэх даваа гаригт албан ёсоор дуусна. тиймээс бүртгүүлж амжаагүй, бүртгэлийн явцад алдаа гаргасан, хичээл нэмүүлэх хүсэлтэй төгсөгчид Боловсолын үнэлгээний төвд яаралтай хандахыг анхаарууллаа.

Дашрамд хэлэхэд энэ жил 42000 орчим хүүхэд ЭЕШ-д бүртгүүлнэ гэсэн урьдчилсан тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргаад байгаа бөгөөд бүртгэл өнөөдрийн байдлаар 98 хувьд хүрчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1702
0 эможи
keyboard_arrow_up