"Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-төрийн Гэрэгэ" шагналд нэр дэвшсэн бүтээлийг сонгон шалгаруулах хурал боллоо

2015 оны 2 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог уламжлалтай болсон билээ.

 "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналын журмын дагуу байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдийн эхний хурал 2015 оны 1 дүгээр сарын 14-нд болсон юм. Хоёр дахь хурлаа өчигдөр хийж сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй хэлбэрээр зохион байгуулах асуудлыг нягтлан хэлэлцэв.

 ”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар орон нутагтаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Төрийн яамд салбартаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, иргэд, төрийн бус байгууллагууд өөрсдийн дэмжиж буй бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд журмын дагуу 40 гаруй бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлсэн бичиг баримт ирсэн байна.

Уг шагналыг олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн бичвэр бүхий цомыг сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулах юм. Шагнал хүртсэн бүтээн байгуулалтыг бий болгох ажилд идэвх санаачилгатай оролцсон, гардан бүтээсэн, зохион байгуулсан хүмүүсийг төрийн алдар цол, одон медалиар шагнаж болох бөгөөд эдгээр шагналыг цом олгох ёслолтой хамтатган зохион байгуулж гардуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16996
0 эможи
keyboard_arrow_up