Цагаан сараар ном бэлэглэхийг уриалав

2015 оны 2 сарын 02

"Номтой нөхөрлөе" клубийнхэн Цагаан сарын баяраар  нэгэндээ ном бэлэглэхийг уриалав. Тэд "Монголчууд Цагаан сарын баяраар үндэсний үйлдвэрлэлээ биш Хятадын эдийн засгийг дэмждэг болоод удаж байна. Үүний оронд бид хоорондоо ном бэлэглэдэг болчихвол орон даяар оюуны асар том давалгаа өрнөх болно" хэмээсэн юм. Мөн тэд сар шинийн баярт зарцуулагдах мөнгөний 40 хувийг бэлэг авахад зарцуулдаг гэж үзэж буй бөгөөд энэхүү уриалгыг гурван жилийн өмнөөс эхлүүлсэн байна. Тэд энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр Тусгаар тогтнолын ордонд номын хямдралтай үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16950
0 эможи
keyboard_arrow_up