Амралтын өдрүүдэд автобусны буухиа үйлчилгээ явж эхэллээ

2015 оны 2 сарын 02

ийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 тоот захирамжийн дагуу сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орноос хамаарч тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж, нийтийн тээврийн буухиа үйлчилгээг явуулахаар болсон. Энэ хүрээнд Дэнжийн 1000, Нарантуул зах руу 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 1-ний амралтын өдөр автобусны буухиа үйлчилгээ явж эхэлсэн бөгөөд 2 дугаар сарын  7, 8, 14, 15-ны амралтын өдөр Дэнжийн 1000 руу М:28, М:33, М:36, М:42 чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ. Мөн Нарантуул худалдааны төв рүү эдгээр амралтын өдөр 10, 11, 12, 14, 16 цагаас Орбит, Нарангийн гол, Тахилт, Улаан хуаран, Шархад, Бэлх, Чингэлтэй, Дэнжийн 1000, Яармаг, Нисэх, Баянхошуу, Ханын материал чиглэлийн автобусны буухиа үйлчилгээ явуулах бол 11, 12, 13, 15, 17 цагт Нарантуул захаас нийтийн тээвэр явна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16940
0 эможи
keyboard_arrow_up