Амралтын өдрийн дугаарын хязгаарлалтын түр зохицуулалтыг 3014 жолооч зөрчжээ

2015 оны 2 сарын 02

2015 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01-ний өдөр буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд   Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст нийт 380  дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын  323 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 14  гарч, 1 хүн нас барж  16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 146 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай”А74 дугаар захирамжийн хүрээнд сар шинийн баярын өмнөх  амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн сүүлийн оронгийн тэгш сондгойгоор  замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсны дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд өглөөний 10.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн  хяналт тавьж ажиллалаа. Энэ хугацаанд хязгаарлалттай бүсэд, хязгаарласан дугаартай  тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 3014 жолоочийн  зөрчлийг илрүүлж, торгуулийн арга хэмжээ авчээ гэж  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16938
0 эможи
keyboard_arrow_up