Сэтгүүлч С.Анхбаяр үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө эрүүгийн хэрэгт татагдлаа

2015 оны 2 сарын 02

Увс аймгийн сэтгүүлч С.Анхбаяр аймгийнхаа ИТХ-ын даргыг цахим ертөнцөд шүүмжилсний төлөө эрүүгийн хэрэг  үүсгүүлэн шалгуулж байгаа аж.

Сэтгүүлч С.Анхбаярын тухайд өөрийн “Фэйсбүүк” хуудаснаа Увс аймгийн ИТХ-ын  дарга Ч.Чимэдийн буруутай үйлдлүүдийг баримттайгаар нийтэлсэн байна.  Үүнийг Ч.Чимэд сэтгүүлч С.Анхбаярыг нэр төр гутаан доромжилсон хэмээн шүүх цагдаагийн байгууллагад хандсан байна. Ийнхүү сэтгүүлч үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шүүх цагдаагаар дарамталж, айлган сүрдүүлдэг байдал Увс аймагт хэдийнэ бий болжээ. Сэтгүүлч С.Анхбаярын тухайд өөрийн цахим хуудастаа нийтэлсэн материалууд болон тэдгээрийн нотлох баримтыг дэлгэж хэвлэлийн хурал хийсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16924
0 эможи
keyboard_arrow_up