Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ой 2016 онд тохионо

2015 оны 2 сарын 02

Өнөөдөр Цэдэнбалын академиас Нам төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг цагаатгах комиссын дүгнэлтэй холбоотойгоор мэдээлэл хийв. Тус холбооны тэргүүн доктор, профессор Ц.Жамбалсүрэн “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар  Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг  манай академиас 2016 онд тэмдэглэн өнгөрүүлэх юм. Манай академиас энэхүү ажлын хүрээнд гаргасан шийдвэр, зохион байгуулж байгаа ажлынхаа  явцын талаар Монголынхоо ард түмэнд хүргэхийг зорилоо” гэв. Тус академиас Маршал Ю.Цэдэнбалын ойд зориулж хэд хэдэн ном товхимол болон баримтат кино зэргийг бүтээж олны хүртээл болгосон байна. Түүнчлэн Ю.Цэдэнбалыг улс төрийн талаар хэлмэгдүүлсэн тухай асуудлаар өнгөрсөн жил УИХ-ын дэд дарга Р.Цогт албан ёсоор хандсаныг хүлээн авч 10 гаруй хуульчдын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан ажлын  дүгнэлтийг энэ үеэр танилцууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16919
0 эможи
keyboard_arrow_up