Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 4 сарын 18

09:00 цагаас "Цэвэр орчин - Улаанбаатар" хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Дүүрэг, Хорооны Засаг дарга нар зэрэг нийт 180 гаруй төлөөлөгч оролцоно.

09.30 цагаас Улаанбаатар хотын 375 жилийн ойг угтан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй "Хотын соёл" төслийн нээлт ЗДТГ-ын байрны урд болох бөгөөд 10:00 Ирээдүй 2-р ахлах сургууль дээр Илтгэл хэлэлцүүлэг, 15:00 цагаас "Соёмбо" кино театрын урд талбайд Урлагийн тоглолт зэрэг арга хэмжээнүүд болно.

10.00 цагаас ШУА-ийн харьяа Түүхийн хүрээлэн, Нийслэлийн Боловсрол соёлын газар, Шинэ иргэншил дээд сургууль хамтран "Эх түүхээ хэн сайн мэдэх вэ" уран илтгэлийн уралдааныг  ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд зохион байгуулна.

10.00 цагаас ХЯТАНЫ ӨВ СОЁЛ эрдэм шинжилгээний бага хурал болно. ШУА-ын хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байрны 410 тоотод  эхэлнэ.

11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд “Хөрсний бохирдол нь агаарт хэрхэн нөлөөлөх тухай” сэдэвт дугуй ширээний уулзалт болно. Уулзалтад Ногоон алт төсөл, Нийслэлийн байгаль орчин Ногоон хөгжлийн газар, Газар зүйн хүрээлэн, МУИС-ын судлаач багш нар оролцоно. Зохион байгуулагч: Байгаль орчны сэтгүүлчдийн "Ногоон дэлхий" клуб.

11:00 цагаас Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан Баянзүрх дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс “ГЭР БҮЛЭЭРЭЭ” аяныг зохион байгуулж буй аяны нээлт Happiness center-т эхэлнэ.

11:00 цагаас ССАЖЯ-ны гадна урлаг, спорт, соёлын салбарын ажилтнууд цалин, нийгмийн хамгааллын асуудлаар шаардлага тавьж  жагсаал хийнэ.

11:00 цагаас Ус сувгийн удирдах газраас Налайх дүүргийн хэрэглэгчдийг усны зөв зохистой хэрэглээнд хэвшүүлж, зах зээлийн зарчмаар хэрэглэсэн усныхаа хэмжээгээр төлбөрөө төлдөг болгох үүднээс 10 мянган ширхэг усны тоолуур үнэ төлбөргүй олгоно. Арга   хэмжээний хүрээнд Ус сувгийн удирдах газраас "Чандмань Налайх" ОНӨААТҮГ-т 10000 ширхэг тоолуурыг  хүлээлгэн өгнө.

11:00 цагаас Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах "ГЭГЭЭН МУЗА-11" олон улсын театрын их наадмын хэвлэлийн хурал  “Blue Sky Tower”-ын 2 давхрын ТОПАЗ танхимд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1691
0 эможи
keyboard_arrow_up