Улаанбаатарт 5-7 хэм дулаан
2014 оны 04дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, Төвийн нутгийн өмнөд хэсэг болон говийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулс, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 1 градус хүйтнээс 4 градус дулаан,Алтайн өвөр говь болонговийн нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна.