Таксины есөн зогсоолд халтуурчдыг зогсоохгүй

2015 оны 2 сарын 02

Нийслэлд улсын хөрөнгөөр барьсан таксины 27 зогсоолд   шаардлага хангасан таксинууд зогсдоггүй аж. Иймд   Нийтийн тээврийн газраас хүн  ам ихтэй, хотын төвийн есөн зогсоолыг такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд хуваарилан өгсөн байна. Үүнийг өчигдрөөс мөрдөж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын такси үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Ахалбек “Иргэд та  зогсоол хаана байдгийг мэддэгүй. Эхлээд энэ есөн зогсоолд зориулалтын такси иргэдэд үйлчилнэ. Хэрэв үүнийг хэвшүүлж чадвал бусад зогсоолд ч зориулалтын такси зогсдог болно ” гэв. Нийслэлд 18  компанийн  667 такси үйлчилгээ үзүүлдэг байна. Иргэд таксины зогсоол хаана байдгийг мэддэгүй тул таксины есөн зогсоолд 10:00-20:00 цаг хүртэл зориулалтын таксинууд зогсоохоор болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16899
0 эможи
keyboard_arrow_up