Археологийн 1361 дурсгал шинээр илрүүлжээ

2015 оны 2 сарын 02

ШУА-ын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид өнгөрсөн жил хийсэн хээрийн судалганы үр дүнгээ өнгөрсөн баасан гаригт танилцууллаа. Тэд ОХУ, ХБНГУ, БНСУ, Япон, Францын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч судалгааны 19 ажил хийжээ. Үүнээс гадна Төв, Булган, Архангай, Өвөрхангай зэрэг 14 аймаг, давхардсан тоогоор 34 сумын нутагт 65 удаагийн хайгуул судалгаа хийсэн байна. Үүний үрдүнд 40 талбайгаас археологийн  1361 дурсгал шинээр илрүүлжээ. Үүнд чулуун зэвсгийн дурсгалт газар, мөнгөн тайга хэлбэрийн булш тус бүр дөрөв, хиргисүүр 367, дөрвөлжин булш 73, шоргоолжин булш хоёр, хөшөө чулуу долоо, хадны зургийн дурсгалт зэрэг багтаж байгаа аж. Мөн усан цахилгаан станцын талбай, өндөр хүчдэл дамжуулах шугамын ойролцоо газарт малтлага хийж, 93 дурсгалын гэмтэж устахаас нь өмнө авсан байна. Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд 2014 онд байгалийн түүхэн дурсгалыг авран хамгаалах ажил өмнөх оноос 71.36 хувиар буурсныг Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, гадаад хөрөнгө оруулалт, хуулийн хэрэгжилт зэрэг хүчин зүйлтэй шууд холбоотой гэж тайлбарлав. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16896
0 эможи
keyboard_arrow_up