Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ойн өдөр

Монгол Улсын бүрэн эрхт, эрх чөлөөт, туурга тусгаар байдлын үнэ цэнийг халуун амь бүлээн цусаараа сольж, өнөөгийн бидэнд өвлүүлэн үлдээсэн эрэлхэг гавъаг нь мартах учиргүй эрхэм хүмүүсийн нэг бол их жанжин Дамдины Сүхбаатар яахын аргагүй мөн билээ.
Өнөөдөр буюу 2015 оны 2 дугаар сарын 2-нд Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 122 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулагдана. Үүнд:
11:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн удирдлагууд болон Жанжны нэрэмжит хоёрдугаар сургуулийн захиргаа хамтран түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол зохион байгуулна. Арга хэмжээ Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургууль дээр болно.
12:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Чингисийн талбайд болно.
13:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатар сурталчилагч О.Баатарын “Их жанжин Д.Сүхбаатарыг сурталчилсны 50 жил” үзэсгэлэнгийн нээлт Монголын Театрын музейд болно.









