Нийслэлчүүд мөсний баяраа тэмдэглэлээ

2015 оны 2 сарын 02

Нийслэл хотынхоо дөрвөн уулын дунд хатан туулынхаа хөвөөнд хотын иргэд өнтэй сайхан өвөлжсөнийхөө баярыг өнөөдөр тэмдэглэлээ.  Монгол сайхан аялгуугаар “Жонон” хамтлагийнхан жавар үргээж хөг нэмэх ажээ.

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, НЗДТГ-тай  хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор  “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ юм. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ-ын орлогч Ц.Энхцэнгэл НЗДТГ-ын орлогч “Монголын өвлийг үзэх гэсэн олон жуулчдыг татах үүднээс “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилт нь энэ юм.  Энэхүү үйл ажиллагааны гол зорилго бол өвлийн улиралд жуулчдыг татах, Монголчуудынхаа уламжлалт баярыг сэргээх юм. Олон нийтийг хамарсан баяр учраас урлаг соёлын олон байгууллага хамтран ажиллаж байна” гэв.

Энэ жилийн мөсний баярыг  НЗДТГ, Аялал жуулчлалын газараас “Хан-Уул”, “Чингэлтэй” дүүрэгтэй хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү баяр нь “Хан-Уул” дүүргийн нутаг дэвсгэрт болдог учраас ихээхэн ач холбогдол өгч байгаа аж. Тухайлбал, гэр, асарууд барих, жуулчдыг татах зэрэг олон ажил хийж хэрэгүүлсэн байна. Тус дүүргийн ЗДТГ-ын дарга Л.Үнэнбат “Манай дүүрэг энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тиймээс энэ том үйл ажиллагааны хажуугаар гадаад харилцаагаа тэлэх зорилготой байна” гэлээ.  Үндэсний хувцасаараа гоёсон Нийслэлийнхэн сур харваж, мөсөн дээр шагайгаар наадаж урлаг соёлын олон үзүүлбэрийг үзүүлж байв. Түүнчлэн НЗДТГ-ын дэргэдэх оюутны шигшээ багийн тэшүүрчид тойргийн үзүүлбэр үзүүлж, “Оргил” уулын клубийнхэн дугуйтай аялал зохион байгуулж, нохой чаргын уралдаан зарлах зэрэг сонирхолтой уралдаан тэмцээнээр дүүрэн өдөр болж өнгөрлөө. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16880
0 эможи
keyboard_arrow_up