Мастерёо нэртэй нохой хулгайн хэргийг илрүүлжээ

2015 оны 1 сарын 30

СХД-ийн 26 дугаар хорооны иргэн Х нь манай гэрт хулгайч орж эд зүйл алдагдсан байна гэх мэдээллийгн дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгасан байна.  Уг хэргийг ЦЕГ-ын  Сургалт, дадлагын төвийн албаны морь, нохойн хэсгийн эрэлч нохойн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлагч  Д.Чингэлийн Мастерёо дуудлагатай эрэлч нохой хэргийн газраас үнэр авч эд мөрийн нотлох баримт олж илрүүлсэн байна. Тодруулбал, гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдэн их, дунд, бага таван аяга, Sharf  маркын 32 инчийн  LED зурагт  алдагдсан ажээ. Одоогоор хэргийг СХД дэх  цагдаагийн хоёр дугаар хэлтэс шалгаж буй.

Үнэрийн лабораторийн тухай

Дэлхийн улс орон, тэдгээрийн цагдаагийн байгууллагуудын албаны нохойг сургах арга нь нийгмийнхээ, хөгжлийг даган өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Албаны эрэлч нохой нь био үнэр илчлэгийн хувьд гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглаж болно гэдгийг гадаадын улс орон баталсан. Үүнд улс орнуудын цагдаагийн байгууллагууд үнэрийн лабораторийг гэмт хэрэг илрүүлэхэд ашиглаж буй.
-Үнэрийн лаборатори болон үнэр судлал нь /одорлоги/ криминалистикийн шинжлэх ухааны чухал салбарын нэг юм. Гэмт этгээд хэргийн газарт дахин давтагдашгүй өөрийн үнэрийн молекулаа үлдээдэг. Түүнийг нь лабораторийн аргаар бэхжүүлэн авч хадгалдаг. Хадгалсан үнэр болон эд зүйлүүдийг уг хэрэгт сэжиглэгдэж байгаа хүний үнэртэй нохойн үнэрлэх эрхтний харьцуулан ялган таних чадварыг ашиглан тогтоох, уг хэргийг шалгаж байгаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
-Үнэрийн лабораторийн тусгайлан сургасан албаны эрэлч нохой нь:
-Гэмт    хэрэгтний хэргийн газарт үлдээсэн үнэрийг хадгалан үнэрүүдтэй харьцуулалт хийх.
-Ижил    аргаар үйлдэгдсэн хэд хэдэн хэргийн газраас авсан үнэрүүдтэй харьцуулалт хийж, нэг хүн үйлдсэн байж болохыг тогтоох.
-Дахин    давтан гэмт хэрэг үйлддэгддэг болон онц сэжигтэй хүний үнэрийг авч хадгалан, харьцуулалт, туршилт хийх зэрэг ажпуудыг хийж гүйцэтгэдэг.
Манай орны цагдаагийн байгууллага үнэрийн сан, үнэрийн лабораторитой болсноор гэмт хэрэгтэй тэмцэх ажпын үр дүн тодорхой ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16872
0 эможи
keyboard_arrow_up