Эмнэлэг оролгүйгээр гэртээ оношилгоо өгөх боломжтой боллоо

2015 оны 1 сарын 30

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 140 өрхийн төвд шинэ тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр “Blue Sky Tower”-т болов. Уг шээсний оношилгооны аппаратыг БНСУ-ын “Руйсанса” корпорацийн буцалтгүй тусламжаар оруулж ирж буй юм.

 

Нээлтийн үеэр НЭМГ-ын дарга  Ш.Энхбат, “Руй” копоранийн Хо У Бүн болон холбогдох албаны хүмүүс ирсэн билээ. Энэхүү тоног төхөөрөмж нь шээсний шинжилгээний аппарат  бөгөөд нэг тэрбум төгрөгийн өртөгтэй аж. Тус  корпорацийн захирал Хо У Бүн “Өнөөдөр маш чухал ажлын эхлэл болж байна. Монгол Улсын хувьд өрхийн эмнэлгүүд нь  шинжилгээ хийх ямар ч боломжгүй байдаг. Тиймээс иргэд оношилгоо хийлгэх гэж хоёр, гурван эмнэлэг дамждаг хүндрэлтэй тал байдаг нь ажиглагдсан. Иргэдэд хамгийн ойр эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг байгууллага бол өрхийн  эмнэлэг. Иймд иргэдэд эмнэлгийн үйлчилгээг ойртуулах зорилгоор уг ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ бол нэг өдрийн ажил биш юм. Олон жил хэлэлцэж, судалсны үр дүн юм” гэв.  Тус ёслолын ажиллагаан дээр нийт долоон дүүргийн 140 өрхийн эрүүл мэндийн төвийнхөн тоног төхөөрөмжөө гардаж авахаар  ирсэн юм. Энэхүү аппарат нь хоёр төрлийнх бөгөөд шээсний анатазатор нь цагт 720 хүний оношилгоог бүрэн гаргах боломжтой бөгөөд дүүргийн хэмжээнд ашиглах боломжтой аж. Мөн өрхийн эмнэлэгт хандах боломжгүй өвчтөнүүдийн гэрт нь очиж оношилгоо хийж хариуг нь хурдан хугацаанд гаргаж өгөх боломжтой болсноороо эрүүл мэндийн салбарт шинэ дэвшлийг авчирчээ. “Уг тоног төхөөрөмжний үйлчилгээг иргэд ирэх дөрөвдүгээр сар гэхэд авах боломжтой”  гэж НЭМГ-ын дарга Ш.Энхбат хэллээ. Түүнчцэн цаашид цусны шинжилгээний өөр олон нарийн тоног төхөөрөмж оруулж ирэх аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16837
0 эможи
keyboard_arrow_up