Ахмадуудын өрийн дарамтыг багасгах санал гаргажээ

2015 оны 1 сарын 30

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ардаа чилээсэн өрийг даръя” уриан дор эхний ээлжиндахмадууддаа учирсан өрийн  дарамтыг сард 0.3-0.5 хувиар нимгэлэх зорилго бүхий УИХ-ын тогтоолын төсөл санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байна.

Ахмадууд сарын 1.5, жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлийг арилжааны банкуудаас авч байна.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй 328 мянган тэтгэвэр авагчдын 60 орчим хувь буюу 190,000 нь тэтгэврийн зээлтэй байгаа ба нийтдээ355 тэрбум төгрөг эргэлдэж байна. Эдийн засгийн хүндрэл, үнэ ханшийн өсөлтөөс болж тэтгэврийн зээл авах иргэдийн тоо, мөнгөн дүнгийн хэмжээ огцом өсч, 2012 оны үетэй харьцуулахад зээлийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн.

Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 355 тэрбум төгрөгөөс хүү тооцож үзвэл ахмадууд маань сардаа нийт 5.3 тэрбум, жилдээ 63.9 тэрбум төгрөгийн хүү төлж байна. Өөрөөр хэлбэл, нэг ахмад настанд дунджаар жилд 340 мянга, сард 30 орчим мянга төгрөг оногдож байна.

Хэрэв зээлдэгч тэтгэврийн зээлээ төлж барагдуулалгүй нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж болох 620 мянган төгрөгийг шууд зээлээс суутгадаг "ёс зүйгүй" зарчим үйлчилж байна.

Иймд ахмадуудын өрийн дарамтыг багасгах саналыг гаргаад байгаа юм. Нийгмийн даатгалын сангаас арилжааны банкинд хадгалуулсан хуримтлал 10.7 хувийн хүүтэй ба арилжааны банкнаас ахмадуудад өгч байгаа тэтгэврийн зээл 18 хувийн хүүтэй. Энэ хоёр хүүний зөрүү нь 7.3 хувь. Харин банкуудын зээл олгох үйл ажиллагааны зардал 1 хувьд ч хүрэхгүй байх магадлалтай. Үлдэх 6.3 хувьд ногдоххэсэг банкинд ашиг болон үлдэж байгаа нь ойлгомжтой байна. Энэ асуудлыг зөвшилцөлд тулгуурлан зохицуулах боломж бий.

Зээлийн хүүгийн хэмжээг сард 0.3-0.5 хувиар бууруулъя. Ингэж чадвал ахмад буурлууд маань жилдээ 12-18 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний мөнгийг банкны хүүнд өгөх бус халаасандаа үлдээж, амьдралдаа нэмэрлэх боломжтой.

Түүнчлэн цалингийн зээлийн хүүг бууруулах боломжийг судалж байгаа, шийдвэрлэх алхмыг удахгүй танилцуулнагэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлэл хийх үеэрээ хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16813
0 эможи
keyboard_arrow_up