Нарантуул зах руу буухиа автобус явна

2015 оны 1 сарын 30

Сар шинийн баярыг угтаж, нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохицуулалт хийжээ. Тодруулбал, маргаашнаас эхлэн Нарантуул зах руу буухиа автобус явуулахаар болсон байна. Үүнд, Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Тахилт зэрэг хотын захын хорооллуудаас 10:00, 11:00,12:00, 14:00, 16:00 цагуудад буухиа автобус үйлчлэх аж. Уг үйлчилгээ ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16809
0 эможи
keyboard_arrow_up