Баянгол дүүрэг цусны төвийн салбартай боллоо

2015 оны 1 сарын 30

Донорын цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогыг хэрэгжлүүлэх зорилгоор хүн амын дунд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлж, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх үйлсэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар нэгдэж, ЭМЯ, ЦССҮТ, Баянгол эрүүл мэндийн цогцолборын дэмжлэгтэйгээр Монгол Улсад анх удаа олон улсын жишгийн дагуу  цус цуглуулах төвийг Баянгол дүүрэгт нээлээ.
Дэлхийн улс орнуудад 1 саяас дээш хүн амтай хотод дунджаар цус цуглуулах хэд хэдэн төвтэй байдаг бол Улаанбаатар хотод зөвхөн суурин нэг төв байгаа нь хангалтгүй юм.
Энэхүү төв ашиглалтад орсоноор цусаа бэлэглэгч доноруудад  үйлчилгээ ойртож, байнгын идэвхтэн донорын тоо нэмэгдэх, цус цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж сайжрах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16801
0 эможи
keyboard_arrow_up