Ц.Алдармаагийн ялыг хөнгөрүүлжээ

2015 оны 1 сарын 29

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд боллоо. 

Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байсан ч 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар ялыг нь хөнгөрүүлэх шийдвэр гаргажээ. Энэ дагуу түүнд гурван жил таван сар хорих ял оноож, үүнээс хоёр жилийг нь тэнссэн байна. Энэ хугацаанд тэрбээр цагдаагийн байгууллагын бүртгэл, хяналтад байх аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16786
0 эможи
keyboard_arrow_up